2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ANCSDAAP-ийн ерөнхийлөгчөөр 2018-2020 онд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ажиллана

ANCSDAAP-ийн ерөнхийлөгчөөр 2018-2020 онд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ажиллана

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ
N.MN
гэрэл зургийг MPA.mn

Ази, Америк, Номхон далайн орнуудын Үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны ерөнхийлөгчөөр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа сонгогджээ. 

Ази, Америк, Номхон далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг (ANCSDAAP) энэ сарын 11-13-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нанг хотноо хуралдсан байна.

 

Тодруулбал, "2020 оны тооллогын чанарыг сайжруулах шинэлэг арга замууд” сэдвээр зохион байгуулагдсан Хүн амын тооллогын 29 дүгээр бага хуралд Монгол Улсын ҮСХ-ны төлөөлөгчид оролцсон юм.

Хурлын үеэр ANCSDAAP-н Ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд Монгол Улсын ҮСХ-ны дарга А.Ариунзаяаг сонгожээ.  Улмаар 2020 онд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс нь Хүн амын тооллогын 26-р хурлыг 2013 онд зохион байгуулж байсан туршлагатай билээ.

Тус нийгэмлэгийн зорилго нь хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Мөн нийгэмлэгийн зүгээс 1.5-2 жилийн хугацаанд голлон зохион байгуулдаг ээлжит хурлаас гадна, судалгаа хийх болон нийгэмлэгийн зорилгын хүрээнд бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn