2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

Нийтлэлийн төрөл: Site News, Нийгэм

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд ажиллах дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай захирамж гаргалаа.

Баярын өдрүүдэд хүлээлгэсэн үүргийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу гүйцэтгэж хороод, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын холбоо тогтоон, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, Нийслэлийн хариуцлагатай жижүүрт хоёр цаг тутамд мэдээлэл өгч ажиллахыг томилогдсон жижүүрүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн харьяа байгууллага, хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нарт баярын өдрүүдэд ажлын байрныхаа аюулгүй байдлыг хангаж, шаардлага гарвал дүүргийн хариуцлагатай жижүүрт мэдэгдэж ажиллахыг даалгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.